МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар 3 асуудлыг хэлцсэний нэг нь хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр урьдчилсан мэдээлэл өглөө.
Тэрээр" Өнгөрсөн баасан гарагт МУ-ын Ерөнхий сайд шуурхай үүрэг даалгавар өгсөн нь бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг оногдуулах ялын бодлогыг чангатгах багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих үүрэг өгсөн. Энэ хүрээнд боловсруулсан төслийн урьдчилан байдлаар танилцуулж байна.
Нэгдүгээрт, Ялын бодлого чангалахтай холбоотой эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл
Хоёрдугаарт, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Гуравдугаарт, Гэр бүлийн шүүх байгуулах тухай хууль
Дөрөвдүгээрт, Шүүх байгуулах тухай хуультай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн барих гэж байна.
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа одоо 20 жил байгааг 30 жил болгож өршөөл үзүүлэхгүй
-Хүнийг алах, гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах бага насны хүүхдийг хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэг 22-р бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох,
-Бага насны хүүхдийн насны ангилал одоо 14 байгаа бол 16 нас болгож нэмэгдүүлэх, Ингэснээр эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бүх гэмт хэргүүдийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн ял байсан бол 12-25 жил болгож бүх насаар хорих ялтай болно.
-14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн эрүүгийн хуулиар 5-12 жил байгааг 12-25 жилийн хорих ял болгож бүх насаар хорих ял болно.
-Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгт одоогийн эрүүгийн хуулиар 1-5 жилийн ялтай байгаа бол 2-8 жил болгож тэнсэхгүй болгоно, -Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт одоогийн хуулиар 2-8 жилээр хорих ялтай байгааг 12-20 жил болгож бүх насаар нь хорих ялтай болгох гэх мэтээр бага насны хүүхэд гэдэг ойлголтыг 16 нас хүртэл болгосноор гэмт хэргийн бодлого чангарна гэсэн үг,
-Хүчиндэх гэмт хэргийн тухайд дахин ялгамжтай заалт оруулж байна. Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд оруулж 2-8 жилийн хорих ял оноож хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй.
16 насанд хүрээгүй хүүхдийг жирэмсэн болгосон гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт 8-15 жилийн ялтай байгааг 12-25 жилийн хорих ялтай болгон нэмэгдүүлж эсвэл бүх насаар нь хорино.
0 сэтгэгдэлтэй