728 x 90

"Дорнодод хятад улсын иргэд хүүхэд хөөж, айлгасан" гэх мэдээлэл нь худал

"Дорнодод хятад улсын иргэд хүүхэд хөөж, айлгасан" гэх мэдээлэл нь худал
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Хятад улсын иргэд тав болон наймдугаар ангийн хүүхдийг хөөсөн, айлгаж сандаргасан хэрэг Дорнод аймагт гарчээ" гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Дорнод аймгийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгахад урьдчилсан байдлаар худал болох нь тогтоогджээ. 

Тус аймгийн дунд сургуулийн нэгэн багш эцэг, эхчүүддээ сэрэмжлүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсныг зарим иргэд итгэж нийтэлсэн аж. 

Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх, аливаа мэдээллийн үнэн эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ