Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдаж, олон хүний аминд хүрсний дээр 100 гаруй хүнийг барьцаалсан. Эдгээр хүмүүсийг барьцаанаас суллах асуудлаар ХАМАС-тай хэлэлцээ хийхийг Туркийн Ерөнхийлөгч даалгасан талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Haberturk дамжуулжээ. Тодруулбал, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Газын зурвасаас олзлогдсон Израилын иргэдийг суллах талаар ХАМАС бүлэглэлтэй хийх хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газартаа даалгасан байна. Улмаар энэ асуудлаарх хэлэлцээ хэдийнэ эхэлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.
Израилын талын мэдээлснээр, ХАМАС бүлэглэлийн дайчид 50-100 орчим хүнийг барьцаалан авч явсан, тэдгээрийн дунд энгийн иргэд болон цэргийн алба хаагчид байсан аж. Эдгээр хүмүүсээс хоёр хүүхэдтэй нэг эмэгтэйг ХАМАС сулласан гэж Аль-Жазира мэдээлжээ.
0 сэтгэгдэлтэй