Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас дархан аварга А.Сүхбат, улсын начин Ц.Лхагвасүрэн, А.Алтанхуяг тэргүүтэй 16 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний эхний хоёр өдрийн дараа манай улс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медалиар энгэрээ мялаасан бол 100 кг-д улсын начин А.Алтанхуяг, Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртсэн байна. Харин дархан аварга А.Сүхбат хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчдөө ялагджээ. Аймгийн арслан Н.Баярмагнайгийн хувьд насанд хүрэгчдийн Азийн аваргаас алтан медаль хүртэж байснаас гадна улсын аваргад зургаан удаа түрүүлсэн нэгэн юм.
3
сэтгэгдэлтэй
Зочин 139.5.218.66
1 жилийн өмнөГайхуулаад байх юмгүй, хэнд ч хэрэггүй тэмцээн
Зочин 139.5.218.66
1 жилийн өмнөГайхуулаад байх юмгүй, хэнд ч хэрэггүй тэмцээн
иргэн 66.181.161.39
1 жилийн өмнөодоо Сүхбатын барилддаг гэж баас байхав дээ