Хятадын нэгэн иргэн нөхрийнхөө нууц амрагийг гутаан доромжилсон хэргээр шүүхээс хорих ял сонсжээ.
Гуйжоу мужийн оршин суугч Сюй овогт эмэгтэй өөр нэг эмэгтэйг олон нийтийн сүлжээгээр доромжилсны улмаас шүүхээс найман сарын хорих ял сонссон байна. Тэрбээр нөхөр нь өөрийг нь хуурч байгааг мэдсэнийхээ дараа найзуудтайгаа нийлж нууц амрагаас нь "хариугаа" авахаар шийджээ. Ингээд бүсгүйн зургийг олоод олон нийтийн сүлжээнд тавьсан байна.
Улмаар 2022 оны 11 дүгээр сард найз бүсгүйчүүдийн хамт нөхрийнхөө нууц амрагийг нүцгэлж, олны газар нүцгэн хөөж гаргажээ. Энэ үйл явдлыг Сюй гар утсандаа бичиж аван, дараа нь бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьжээ. Ингээд түүнийг бусдын эрх чөлөөнд халдсан, олон нийтийн сүлжээгээр нэр хүндэд нь халдсан хэргээр шүүхээс найман сарын хорих ял оноосон байна. Харин түүний найз нарыг хэргийн хамсаатан гэж үзэн нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
0 сэтгэгдэлтэй