728 x 90

Сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан сургуулийн захирлыг 8 сая төгрөгөөр торголоо

Сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан  сургуулийн захирлыг 8 сая төгрөгөөр торголоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан асуудал багагүй дуулиан дэгдээсэн. Шалгалтаар тус сургуулийн захирлыг буруутай хэмээн үзэж 8 сая төгрөгөөр торгожээ.

Тодруулбал,23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх  мэдээлэл бий.  Иймд  сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь  энэ аж. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ