728 x 90

Эрэмбэ чансаагаар тэргүүлсэн 10 их сургуулийг зарлалаа

Эрэмбэ чансаагаар тэргүүлсэн 10 их сургуулийг зарлалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарлалаа. Сургалтын чанар, судалгаа хийсэн байдал, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн эсэх, оюутны сурах орчныг бүрдүүлсэн байдал, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон зэрэг үзүүлэлтээр  их дээд сургуулиудыг үнэлж, анхны чансааг гаргажээ. Энэ нь урьдчилсан үнэлгээ бөгөөд үндсэн үнэлгээ нь ирэх хавар гарах аж.Анхны урьдчилсан эрэмбэ чансаагаар

 

  1. МУИС
  2. АШУИС
  3. ШУТИС
  4. МУБИС
  5. ХААИС
  6. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль
  7. СЭЗИС
  8. Отгонтэнгэр их сургууль
  9. Эмзүйн шинжлэх ухааны их сургууль
  10. СУИС гэсэн сургуулиуд эхний 10 байранд эрэмблэгджээ.

 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “ Монгол Улсад сургалтын гүйцэтгэлийн үнэлгээ нь 60-аас дээш хувиар үнэлэгдсэн 18-хан сургууль байна.  50 хувиас дээш үнэлгээг хангасан 30 орчим  сургууль байна. Өнөөдрийн эрэмбэ зарлагдаж байгаа 61 их дээд сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарын түвшинд хүрч чадахгүй байна. Шинэ хуулиар 2025 оноос дээд сургууль гэж байхгүй. Зөвхөн их сургууль, коллеж гэсэн хоёр ангилалтай болно. Цаашид их сургуулийн статусыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Өнөөдөр их дээд сургууль төгсөж байгаа 3 хүүхдийн 1 нь ажилтай, 2 нь ажлын байргүй байна. Монгол Улсад идэвхтэй ажил хайж байгаа 20 000 залуусын 1/3 нь дээд боловсролын дипломтай ч ажлын байргүй байна. Нөгөө талаас ажил олгогчдын хүсэж байгаа ур чадварыг их дээд сургууль, МСҮТ-ийнхөн хангаж чадахгүй байна гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ