728 x 90

Тейлор Свифтийн аялан тоглолтын кино “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлэв

Тейлор Свифтийн аялан тоглолтын кино “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Америкийн дуучин Тэйлор Свифтийн "Eras Tour" аялан тоглолтын кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кино театруудаас 31 сая долларын орлого олж, Мартин Скорсезегийн "Killers of the Flower Moon" хэмээх шинэ киног ардаа орхижээ. Уг кино 23 сая долларын орлого олсон байна.

"Eras Tour" АНУ, Канадын кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дотор 130 сая орчим доллар, дэлхийн кинотеатруудаас 164.8 сая долларын орлого олсон байна. Т.Свифтийн тоглолтын бичлэг энэ төрөлдөө хамгийн их ашиг орлого олсон кино болох төлөвтэй байна. 

"Killers of the Flower Moon" кино нь стриминг үйлчилгээнд гаргахаас өмнө өргөн дэлгэцээр цацагдсан Apple-ийн анхны кино юм. М.Скорсезе энэ киноныхоо зургийг зургаан жил авсан бөгөөд гол дүрд нь Леонардо Ди Каприо, Роберт Де Ниро нар тогложээ. Уг киноны дэлхий даяар олсон нийт ашиг 44 сая долларт хүрсэн байна. 5.6 сая долларын орлого олсон “The Exorcist: The Believer” аймшгийн кино Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтад гуравдугаарт, “PAW Patrol: Megafilm” хүүхэлдэйн кино (4,5 сая доллар) дөрөвдүгээрт оржээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ