МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ болон Цагдаагийн байгууллагаас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт буруутган, жил зургаан сарын хугацаанд шалгажээ. Түүнийг Авлигатай Тэмцэх Газраас баривчлан саатуулж, албан өрөөнд нь болон хамаарал бүхий этгээдийнх нь гэр, албан газарт нэгжлэг хийсэн.
А.Бүрэнбаатарыг МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл, байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнхээ дансаар дамжуулан авч завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига, албан тушаалын дөрвөн гэмт үйлдэлд буруутган, эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна.
Улмаар хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татах тогтоолыг гаргажээ.
0 сэтгэгдэлтэй