Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа таалал төгсчээ. Төв аймгийн Зуунмод суманд төрсөн бөгөөд жүжиг, өгүүллэг, киноны зохиол, роман зэрэг утга зохиолын бүх төрлөөр туурвидаг байсан юм. Зохиолч агсан Б.Батрэгзэдмаа нь шинэ үеийн яруу найрагч төдийгүй тайз дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан уран бүтээлч юм. Тэрбээр 2000 онд “Хаалганы өмнө”, “Бохир улс төр” жүжиг, “Дурласан хүн”, "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж" модерн жүжиг, “Би хүсэхгүй байна” драмын жүжиг, “Зузаан цаг” сэтгэхүйн жүжиг, “Миний хайрыг хүлээ”, “Сэндэр охин” музыкл драм жүжгүүдийг туурвиж олны нийтээс өндөр үнэлгээ авсан авьяаслаг нэгэн байсан юм.
0 сэтгэгдэлтэй