Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 140, хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 146 санал ирүүлснийг прокурорын байгууллагаас хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 70 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал,
- Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 18
- Нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 15
- Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 17 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 92 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.