728 x 90

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн В.Путинийн ярилцлагатай холбоотой жиргээ 10 сая хандалт авчээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн В.Путинийн ярилцлагатай холбоотой жиргээ 10 сая хандалт авчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Fox News сувгийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Украинтай хийж буй дайнтай холбоотой байр сууриа илэрхийлэх үеэрээ Оросын үе үеийн эзэнт гүрнүүд Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсан талаар ярьсан. Түүний эл ярилцлагын дараахан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хаягаараа оруулсан жиргээ дотооддоо төдийгүй олон улсын анхаарлыг татаж, гаднын хэвлэлүүд түүний жиргээг онцолж байна.

Тодруулбал, тэрбээр "Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” хэмээсэн байдаг. Харин эл жиргээ хэр хандалт авсан талаар "Арван сая гаруй хүнд хэдий нь хүрчээ. 10.000.000 гэдэг бол дэлхийн нийт монголчуудын тоо гэсэн үг. Хоёрхон хоногт 13.000 илүү нэмэгдсэн шинэ дагагч нартаа баярлалаа. Хамтдаа зүтгээд байж дээ" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ