728 x 90

Москва хотын том театрын гоцлооч болсон анхны Монгол балетын бүжигчин эмэгтэй боллоо

Москва хотын том театрын гоцлооч болсон анхны Монгол балетын бүжигчин эмэгтэй боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

К.С.Станисловский болон Немирович Данченко нарын нэрэмжит Москвагийн хөгжмийн академик театрт монгол эмэгтэй Б.Энхмөнх балетын гоцлол бүжигчин болсон байна. Энэхүү театр нь Москва хотод эрэмбээрээ Большой театрын дараа ордог өрсөлдөөн их, өндөр шалгууртай театр аж.


“World Ballet Grand Prix”-ийн уран сайхны удирдаач У.Бат-Эрдэнэ “Энэхүү театрт гоцлооч болох нь Оросын өөр нэг хотод гоцлооч болохоос өдөр, шөнө шиг ялгаатай байдгийг би өөрөө Москвад 10 жил ажиллаж байсны хувьд сайн мэднэ. Тус театрт ажиллаж байсан, ажиллаж байгаа дэлхийн одуудыг тоолж баршгүй. Лиепа, Тедеев, Кирилов, Бондар, Чудин, Полунин, Дроздова, Чернобровкина, Ледовская, Образцова, Кретова, Шапран, Лименко гэх мэт.


 Б.Энхмөнх бол миний урд өмнө танилцуулж байсан гадаадад ажиллаж буй Монгол балетын бүжигчдээс хамгийн том театрт гоцлооч болж чадсанаараа үнэхээр бахархууштай байна. Тэр Москва хотын том театрын гоцлооч болсон анхны Монгол балетын бүжигчин эмэгтэй яахын аргагүй мөн” хэмээжээ.

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

2 сэтгэгдэл

  •  
    иргэн 66.181.187.248
    1 жилийн өмнө

    Мундаг авъяаслаг балетчиндаа баяр хүргэж амжилт хүсье.???????

  •  
    Алтаа 103.212.116.80
    1 жилийн өмнө

    Мундаг охинд амжилт хүсэе

Шинэ мэдээ