Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, улсын начин Д.Хүдэрбулга, Ч.Батчулуун нар тунаж үлдсэн юм. Ийн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа юм.
0 сэтгэгдэлтэй