УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг хуулийнхан урьд шөнө цагдан хорьжээ. Түүнийг авилга авсан байж болзошгүй нөхцөл байдлын улмаас ийн баривчилсан байна.
Хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тэрбээр 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагчаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2014 онд ял эдэлж байжээ.
Авлигатай тэмцэх газар /АТГ/нь өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотод хууль зөрчин олгогдсон газар, хууль зөрчин барьсан барилга байгууламжтай холбогдуулж, нийслэлээс хэд, хэдэн хүнийг цагдан хорьсон.
0 сэтгэгдэлтэй