Улсын төсвийн их хэмжээний хөрөнгө зарлагадсан нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг АТГ-аас шалгаж байгаа. Ногоон автобуснаас үүдэлтэй шалгалт нийслэлийн үе үеийн Засаг дарга нар, нийтийн тээврийн газрын удирдлагууд, хувийн хэвшлийг хамарсан өргөн хүрээтэй болж, эхний баривчилгаа ч хийсэн байна.Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаярыг хойшлуулашгүй ажиллагаагаар баривчилж, цагдан хорьсон байна. Түүнийг авилга авсан байж болзошгүй нөхцөл байдлын улмаас ийн баривчилсан байна.