728 x 90

ОУХМ М.Намуун Швейцарын боксчинг ялж, дэлхийн цомын аварга боллоо

ОУХМ М.Намуун Швейцарын боксчинг ялж, дэлхийн цомын аварга боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Герман улсын Кёльн хотод 2023 оны аравдугаар сарын 28-31-ний хооронд боксын төрлөөр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ М.Намуун Швейцарын тамирчинтай алтан медалийн төлөө тулалдаж, 5:0-ээр буулгаж авснаар дэлхийн цомын аварга болсон мэдээг Монголын боксын холбооноос дуулгалаа.

Тэрбээр эхний тулаанаа Австралийн тамирчинтай хийж, ялалт байгуулснаар аварга болох хүртлээ амжилт гаргасан байна.Монгол Улсаас дэлхийн цомын тэмцээнд 15 тамирчин дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлага дор оролцжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ