728 x 90

Хятад улс ерөнхий сайд асан Ли Көчянтай салах ёс гүйцэтгэв

Хятад улс ерөнхий сайд асан Ли Көчянтай салах ёс гүйцэтгэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Долоо хоногийн өмнө 68 насандаа зүрхний шигдээсээр нас барсан Хятадын ерөнхий сайд асан Ли Көчянийг оршуулах ёслол өчигдөр Бээжин хотод зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Тяньаньмэний талбайд мандуулсан Хятад улсын төрийн далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлжээ.

Ерөнхий сайд асны шарилыг Хятадын төрийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Бабаошаний Хувьсгалт Оршуулгын газарт чандарласан байна.

Ёслолын ажиллагаанд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Чиан болон Хятадын Коммунист Намын улс төрийн товчооны гишүүд оролцжээ.Чандарлахаас өмнө Хятадын төрийн далбаа, цагаан өнгийн цэцгээр хучсан талийгаачийн шарилыг төрийн ордонд хэсэг хугацаанд байрлуулж, иргэдтэй салах ёс гүйцэтгэх боломж олгожээ.  Аньхуй мужийн Хэфэй хот дахь Ли Көчяний төрсөн гэрийн гадна олон хүн цугларч, салах ёс гүйцэтгэжээ. Нэр хүндтэй төрийн зүтгэлтэн нас барахад нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж байсан түүхтэй тул Хятадын эрх баригчид Ли Көчяний гэнэтийн үхлийн дараа хараа хяналтаа чангатгаад байна. 1989 онд шинэчлэлийг дэмжигч улс төрч Ху Яаобанийг нас нарсны дараа Тяньаньмэний талбайд ардчиллыг шаардсан хөдөлгөөн өрнөж байлаа. Нэр хүндтэй удирдагчдын нэг Жоу Эньлай 1975 онд нас барсны дараа мөн эсэргүүцлийн хөдөлгөөн гарч байсан юм.Сүүлийн өдрүүдэд Хятадын эрх баригчид онлайн орчинд Ши Жиньпинийг шүүмжилсэн агуулгатай иргэдийн сэтгэгдлүүдийг хатуу хориглож байв.

Ли Көчянь таван жилийн хугацаатай хоёр удаа ерөнхий сайдаар ажиллаад энэ оны гуравдугаар сард албан тушаалаа дараагийн хүнд шилжүүлсэн юм. 1955 онд төрсөн тэрбээр Соёлын Хувьсгалын үед хөдөө орон нутагт цөлөгдсөн Хятадын удирдагчдын нэг үеийн төлөөлөл байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ