728 x 90

С.Ганбаатар: Х.Нямбаатар би үхэхээр чи үх гэсэн хууль оруулж ирж байна

С.Ганбаатар: Х.Нямбаатар би үхэхээр чи үх гэсэн хууль оруулж ирж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа. Тэрбээр “Хотын дарга Х.Нямбаатар, би үхэхээр чи үх гэсэн хууль оруулж ирж байна.  Нэгдүгээр асуулт, НИТХ гэж булай том байгууллага бий. Энэ байгууллагуудын эрхзүйн орчинд үүнийг шийдэх ямар ч боломжгүй юу? Заавал хууль батлах ёстой юу. Тэд идэж уучих гээд байгаа юм уу? Хоёрдугаар асуулт, цахилгааны хэмнэлттэй автомашины татварыг нэмнэ. 28 мянгыг 84 мянга болгоно. Улаанбаатар хотод бүртгэлтэй суудлын автомашины татварыг 2 дахин нэмнэ гэх мэтээр гурван татвар нэмэгдэж орж ирж байна. МАН ямар ч татвар нэмэхгүй гэсэн мөрийн хөтөлбөр гаргасан шүү дээ. Үүнээс буцаж байгаа юм уу, уучлалт гуйгаад л өнгөрөх юм уу” гэв.  Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хариуд нь  “С.Ганбаатар гишүүнийг сонгууль дөхөж байгаа учраас энэ зэргийн юм ярьж буйг нь ойлгож байна


. Цахилгаан автомашин байгаль орчинд хөнөөлгүй ч гэсэн нисдэггүй учраас заавал газраар явж түгжрэл үүсгэнэ. Үүнд зохицуулалт хийхгүй бол болохгүй байгааг хэлье.  Жилийн дараа таг зогсох уу, өмнө нь нийтийн тээврийн хүртээмжээ нэмэгдүүлж, дунд хугацааны арга хэмжээнүүдийг авах уу л гэж байгаа юм” гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ