728 x 90

Манай цаначид холимог буухианд 19-д жагсжээ

Манай цаначид холимог буухианд 19-д жагсжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Канвон 2024" залуучуудын өвлийн олимп өнөөдөр хаалтаа хийнэ. Тус тэмцээний сүүлийн өдөр гүйлтийн цанын холимог буухиа уралдаан боллоо.

Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 24 баг оролцсон буухиа уралдаанд Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Н.Нандинцэцэг, Ж.Уянга нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 1:00:27.6 цагийн үзүүлэлтээр 19-д жагслаа. 

Манай залуусын араас БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын цаначид оржээ.

Цанын буухиа уралдаанд германчууд онцгой хурдан байв. Тэд 53:07.3 секундээр замаа дуусгасан бол Франц, Швейцарын баг удааллаа. 

Ийнхүү "Канвон 2024" залуучуудын олимп манай тамирчдын хувьд өндөрлөлөө. 

Одоогоор тус тэмцээнийг медалийн чанараар Итали улс 11 алтан медаль хүртсэн үзүүлэлтээр тэргүүлж байна. Харин 20 (9 алт) медаль хүртсэн германчууд нийлбэрээр манлайлж байгаа юм. Өвлийн олимпод хэзээнээсээ дээгүүр өрсөлддөг Норвеги, Канадын баг санаснаас тааруу оролцлоо.

Нийт 22 улс алтан медаль хүртсэн бол 32 орон ямар нэг медаль хүртжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ