728 x 90

Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төвийг БНХАУ-д байгуулжээ

Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төвийг БНХАУ-д байгуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд БНХАУ-д ажиллаж байна. Тэд тус улсад ажиллах үеэрээ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцжээ. 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам дэргэдээ Монголын соёл, мэдээллийн төв байгуулжээ. Энэ нь хилийн чанад дахь хамгийн анхны Монголын соёлын төв болсон байна. Уг төвийг байгуулснаас хойш Монгол Улсыг сурталчилсан 50 гаруй арга хэмжээ зохион байгуулсан гэдгийг тус улсад суугаас Элчин сайд Т.Бадрал УИХ-ын гишүүдэд танилцуулжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ