728 x 90

“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ

“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөр-т зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд улсын аварга О.Хангай, гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон тэргүүтэй хүчтэнүүд зодоглов.


Улмаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” компаниДаян дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв. Ц.Бямба-Отгон улсын баяр наадамд үзүүрлэн шинэ цолонд хүрснээс хойш анх удаа Бөхийн өргөөнд түрүүлж байгаа нь энэ. Үүнээс гадна уг барилдаанд түрүүлсэн найм дахь бөх болж байна. Түүнээс өмнө улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва, гарди Ө.Бат-Орших, Н.Ганбаатар, заан Д.Анар, начин Н.Баярбаатар нар энэхүү нэр хүндтэй барилдаанд түрүүлж байв. 


Тэгвэл шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Аврагч спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын заан Б.Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, Мөнхийн үсэг групп, “Нэгдэл клуб”, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарлаа. 

Харин шөвгийн наймд улсын харцага Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг, начин Ш.Дарханбат, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 18-нд Нээлттэй Сэлэнгэ түмэн өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 19-нд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ