Өнөөдөр болох үйл явдлын тойм:
-Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэртэйгээр нээлтээ хийнэ. Уг жүжиг нь 12 дугаар сарын 2-ны өдрийг дуустал тус театрт тавигдах юм.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай.
10.00 цагт: “Цэпү” эмнэлэг 60-аас дээш насны эрэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзэж, оношлох, эрэгтэйчүүдэд хэрэгтэй эм, витаминаар хямдралтай үйлчлэхээ мэдээлнэ. Утас: 9909-0609.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.00 цагт: “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны мэргэжилтнүүд нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Нүүрсний хулгайн нээлттэй сонсголд иргэд хяналт тавих, мөн хууль бусаар алт олборлогчдоос болж малчдын бэлчээр сүйдэж байгаа талаар ТББ-уудаас мэдээлэл хийнэ.
-Төрийн ордонд: Уран хатгамалчдын улсын анхдугаар чуулган болно.
-Дархан-Уул аймгийн төв Дархан хотод “Өвлийн идэш-2023” худалдаа эхэлнэ.
-Монголын Үндэсний музейд: "МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
-“Мишээл Экспо” төвд: “Олон улсын дистрибьютерүүд Монголд-2023” үзэсгэлэн худалдаа нээгдээд байна. БНХАУ-ын 30 гаруй, БНСУ-ын 10 гаруй, нийт 100 гаруй ААН оролцож буй тус үзэсгэлэн энэ сарын 19-н хүртэл үргэлжилнэ.
-Оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
-АН-ын нийслэлийн намын даргын сонгууль болно.
0 сэтгэгдэлтэй