Дэлхий даяар Queen хамтлагийг мэдэхгүй хүн цөөхөн. Тэр дундаа шүтэн бишрэгчид нь хамтлагийн уран бүтээлийг мартагдуулалгүй цуурайтуулсаар өнөөдөр ч хаа сайгүй сонсогдсоор байдаг.
Хөгжмийн ертөнцийн нэгэн эх сурвалж хамтлагийн гишүүдийн хийж байсан ажлын нэг хэсэг болох хөгжмийн каталог удахгүй зарагдах гэж тухай мэдээлжээ. CNN агентлагт өгсөн эх сурвалжийн мэдээллээр Queen хамтлагийн хөгжмийн каталогийг Disney Music Group-ээс Universal Music Group худалдаж авах ажил гэрээ хэлэлцээрийн шатанд явагдаж байна. Уг худалдах, худалдан авах гэрээ тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд сарын дотор эцэслэн шийдэгдэх юм байна.