Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хувцас загварын тэргүүн дээд “Гоёл-2024” наадмын шилдгийг шалгаруулах гала тоглолт энэ сарын 19-нд Шангри-Ла төвд болно. 36 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмын “Загварын 7 хоног” энэ өдрүүдэд үргэлжилж байгаа юм. Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол “Гоёл” юм. Энэхүү наадмаар Монголын загварын ертөнцийн топ модель, шилдэг дизайнер, шилдэг модель, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг шалгаруулдаг уламжлалтай.