"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр RFID буюу цахим гэрчилгээ наалгах боломжтой. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй нааж байна.
Орон нутагт энэ сарын 1-нээс RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг олгох ажлыг эхлүүлээд буй. Сум, багийн иргэд аймгийн төв рүү очиж, наалгаж болно. Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулах аж.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-Mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Түүнчлэн цахим системд бүртгүүлээгүй бол цаасан гэрчилгээгээ авч очно. Иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт шаардахгүй.
0 сэтгэгдэлтэй