728 x 90

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу арваннэгдүгээр сарын 22-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Драгон”, “Мишээл” экспо, “Дүнжингарав”, Баянхошуу, Хорооллын эцэст байрлах “Е-март”-д болно.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэд 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж, дээрх утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ