Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй хамт такси үйлчилгээг зохицуулах, бүртгэх тухай дагалдах хуулийн төслүүдийг оруулж ирсэн. Ингэхдээ такси үйлчилгээг зөвшөөрөлтэй ААН явуулах, нэг өнгийн тээврийн хэрэгслээр үйлчлэх, зөвшөөрөлгүй иргэн такси үйлчилгээнд явбал таван сая төгрөгөөр торгох зэрэг хатуу заалтууд оруулж байгааг такси үйлчилгээ эрхлэгчид эргүүцэж, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэх "1000 таски жолооч" чуулга уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. Чуулга уулзалтыг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон, хамгийн олон бүртгэлтэй “таксичид”-тай "Юбикаб" компаниас зохион байгуулсан байна.
Энэ үеэр жолооч нар "Сүүлийн үед манай улстөрчид, шийдвэр гаргагчдын амнаас такси үйлчилгээг бүртгэлжүүлнэ гэх үг гарах болсон. Бид нар өнгөрсөн хугацаанд юу хийж ирснээ энэ хүмүүст ойлгуулаагүй юм болов уу. Такси үйлчилгээ явуулахад зөвхөн нэг өнгийн такси байх ёстой гэдэг чинь Улаанбаатарт өмнө нь байсан шийдэл шүү дээ. Сити, Улаанбаатар такси гэж байсан. Яагаад тэр газрууд байхгүй болсон юм. Тухайн таксины жолооч хуримтлал үүсгэж таксинд явах машинаа худалдан авч байгаа шүү дээ.Тэгвэл нэг өнгөтэй болговол тэр машин нь зарагдах уу, үгүй. Нэг өнгийн такситай байхын сул тал нь энэ. Тэгээд ч дэлхий дээр нэг өнгийн такситай улс хотууд байхгүй болсон"
хэмээн эсэргүүцэж байгаа аж.
1 сэтгэгдэлтэй
Зочин 59.153.115.72
1 жилийн өмнөТакси г нэг өөр ч гэх шиг бас нэг баяны бизнес ш дээ одоо болилдоо. Одоохондоо Монголд халтуур хийж гэр бүлээ тэжээж бгаа хүмүүсийг Одоохондоо битгий оролдоод бай ажлын байртай олигтой цалинтай болгосон хойноо л наадхаа хий