Засгийн газраас тэтгэврийг итгэлцүүрээр нэг нэмээд, мөн, бүх ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмсэн. Тэтгэврийн зөрүүг арилгана гэж эрх мэдэл бүхий хүмүүс мэдэгдсэн ч ахмадуудын зарим нь 500 мянга, нөгөө нь нэг сая төгрөгийн тэтгэвэр харилцан адилгүй авч байгаад бухимдаж өнөөдөр /2023.09.12/ Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Ахмадын төлөөллүүдийн хэлж байгаагаар, итгэлцүүрээр цалин, тэтгэвэр нэмнэ гэж хуурч, долдугаар сарын 1-нээс ахмадуудыг урамшуулах мэт ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна. Бидний хувьд хамгийн доод тал нь 562 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүс байна. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд дөрөвхөн мянган төгрөгөөр нэмэгдэж, 566 мянган төгрөг л болсон. Ингэж инээдтэй мэдэгдэл хийж, ахмадуудыг хуурч байгаад гомдолтой байна. Бид үнэхээр их бухимдаж байна. Ахмадууд нийгмийн даатгалын газарт олон удаа очиж, учрыг нь олох гэж явсан. Гэтэл 1,4 сая төгрөгөөр ахмадуудын тэтгэврийг тайралт хийж хассан байна лээ. Залуу насандаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмадууд өнөөдөр төр засагтаа гомдож байна. Ингээд бид нийгмийн даатгалын газраас Хөдөлмөр нийгэм, хамгааллын яам руу очсон. Тус яам бидэнд ямар ч хариу өгөөгүй. Сар гаруй хугацаа болоод арга буюу бид Хүний эрхийн үндэсний комисс, холбогдох бусад нэгжүүдэд өргөдөл гомдлоо гаргасан ч хэн ч хариу өгөөгүй учир өнөөдөр арга буюу олон нийтэд хандаж байна. Холбогдох газрууд ахмадуудыг хуурсан дээрх мэдээлэлдээ хариуцлага хүлээж, яаралтай өгөхийг шаардаж байна. Бид тэтгэврээ цалингийн дээд хэмжээгээр тогтоолгохыг хүсч байна. Улсад яг ижил жил ажиллаж, адил хөдөлмөр эрхэлсэн хүмүүс харилцан ижил биш тэтгэвэр авч байгаад шударга бус байна" гэв.
3 сэтгэгдэлтэй
Зочин 66.181.181.95
1 жилийн өмнөСувилагч 25 жил ажилласан 95 оноос өмнө тэтгэвэрт гарсан. Одоо тэтгэвэрт гарч байгаа сувилагч хоёрын зөрүү тэнгэр газар шиг бна. Ердөө 550 төг болгосон.Гомдолтой бна.
Зочин 203.91.115.46
1 жилийн өмнөУлны тэтгэвэр 550 мянгаа ядаж 800 мянга болгоочээ Ахмадуудаа ингэж ялгаж болохгүй
Таны нэр * 124.158.95.169
1 жилийн өмнөҮндсэндээ хүнд нөхцөл уул уурхай эрчим хүчинд ажиллаж байгаад сүүлийн 5-6 жил бага цалинтай ажил хийсэн ...гэтэл багшаас дор тэтгэвэр авч байна... Багш 450 авдаг байхад 900 гаргаж авдаг байсан.