728 x 90

Зэвсэгт хүчний 120-р ангид 10 дугаар сард цэргийн алба хаахаар явсан 18 настай хүү гэмтэл авч Цэргийн госпитальд хүргэгджээ

Зэвсэгт хүчний 120-р ангид 10 дугаар сард цэргийн алба хаахаар явсан 18 настай хүү гэмтэл авч Цэргийн госпитальд хүргэгджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Зэвсэгт хүчний 120-р ангид 10 дугаар сард цэргийн алба хаахаар явсан 18 настай хүү гэмтэл авч Цэргийн госпитальд хүргэгдсэн байна. Тэрбээр дөрвөн удаа зодуулсан бөгөөд цээж рүү нь алчуур норгож зоддог хэмээн ээждээ хэлжээ. Харин цэргийн ангиас нь хүүг сүрьеэтэй гэж гүтгэсэн талаар ээж нь ярьж хэвлэл мэдээлэлд хандсан. Энэ талаар цагдаагийн байгууллага "Олон нийтийн цахим сүлжээний нэр бүхий сайтад иргэнээс ярилцлага хэлбэрээр цэргийн албанд татагдсан хүү нь бусдад зодуулсан гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй мэдээлэл нийтлэгдсэн.

Дээрх мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний  ангид шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэв.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Иргэн 103.212.116.124
    1 жилийн өмнө

    Ичихгүй МАНгарууд үгүйсгэсээр ирсэн . Азаар энэ хүү амь гарч чадлаа . Одоо улам сайн хамгаалах хэрэгтэй . Хариугүй гаднын нөлөөгүй үхэх шахлаа шүү дээ !

Шинэ мэдээ