728 x 90

Олон улсын хагас марафон гүйлтийн тэмцээнд ахлах ахлагч Г.Хишигсайхан түрүүллээ

Олон улсын хагас марафон гүйлтийн тэмцээнд ахлах ахлагч Г.Хишигсайхан түрүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Япон улсад арваннэгдүгээр сарын 20-ны өдөр "Олон улсын хагас марафон" гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Г.Хишигсайхан 1:10´32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Ахлах ахлагч Г.Хишигсайхан нь Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын шилдэг марафон гүйгчдийн нэг юм. Тэр өмнө нь  "Улаанбаатар марафон-2023" тэмцээний 42 км-ийн зайд түрүүлж байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ