Япон Улсад энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Киокушин каратегийн Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээний Мастер ангиллын +80 кг жингийн 35-39 насны төрөлд цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг өрсөлдөж хүрэл медаль хүртэв.