728 x 90

Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсчээ

Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Завхан аймгийн ихэнх суманд цас орж, зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсчээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон байна.

Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см болжээ. Түүнчлэн Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Мөн Дархан-Улаанбаатарын зам халтиргаа гулгаа ихтэй байна.

Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу. Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ