728 x 90

Балба улс анхны ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүртгэсэн байна

Балба улс анхны ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүртгэсэн байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Лхагва гарагт Балба улс түүхэндээ анх удаа ижил хүйст хосын гэрлэлтийг бүртгэжээ. BBC сувгаас мэдээлснээр анхны ижил хүйст хосын гэрлэлтийг тус улсын Лумжунг дүүргийн бүртгэлийн газар бүртгэсэн гэсэн юм. Харин гэрлэлтээ бүртгүүлсэн хосын хувьд 35 настай Маяа Гурунг(трансжендер), 27 настай Сурендра Пандей нар ажээ.


Хосууд хамтран банкинд данс нээлгэж, худалдаж авсан газраа хамтран өмчлөх хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Гэвч санхүүгийн байдал нь тогтвортой болсны дараа хүүхэд үрчилж авах нь тэдний хамгийн том мөрөөдөл юм. Тэд бараг арав гаруй жил хамт байгаа аж. Хосууд 2017 онд ариун сүмийн ёслолоор гэрлэсэн бөгөөд энэ жил тэднийг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөхийг хүсчээ. Тийнхүү үйл явдлын хүрээнд Маяа Гурунгийн хэлснээр, “Бэлгийн цөөнхүүдийн эрхийн төлөө тэмцэх гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ бид үүнийг хийж чадлаа.


 Ингэснээр эл тэмцэл хойч үеийнхэнд маань ч арай хялбар болно. Гэрлэлтээ батлуулснаар нь бидэнд маш олон зүйлийн үүд нээгдлээ” гэсэн байна. 


Эх сурвалж: BBC

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ