Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон ажилдаа буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгөөд байсан. Тэгвэл маргаантай асуудлын шүүх хурал Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд өчигдөр /2023.11.30/ болж, Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах үндэслэлгүй гэж шүүх үзжээ.
Эргэн сануулахад, Ж.Соронзон нь 1994 оноос 2022 оныг хүртэл Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн захирлын албан тушаалыг 28 жилийн турш хашсан. Түүнийг 3-р сургуулийн сургалтын чанартай нягт холбоотой сайн багш гэдэг ч ёс зүйгүй үйлдлүүдээсээ болж албан тушаалаа хүлээлгэн өгөхөд хүрсэн.
Ж.Солонго нь сурагчдынхаа эцэг эхээс их хэмжээний авлига авдаг, багш нартай ёс зүйгүй харьцдаг, боловсролын салбарт ноёрхол тогтоож их хэмжээний ашиг олдог гэх хэд хэдэн баримтыг сэтгүүлч С.Будрагчаа ил болгож байв. Ж.Соронзонг Үндсэн хуулийг үл хүндэтгэн хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм.
1 сэтгэгдэлтэй
Иргэн 59.153.115.95
11 сарын өмнөОрос 3 Соронзонг гарснаас хойш бас муудсан шүү манайхан Соронзонын ажлыг үргэлжлүүлэх хүн олдохгүй байх оо хамгийн наад тал нь ОО ын асуудалтай , хоол ч бас л хуучин шигээ байхаа байсан гэх юм билээ