Үндэсний бөхий “Пепси Алтан” цомын хоёрдугаар шатны хоёр дахь барилдаанд Увс-Өмнөговь аймгийн баг өрсөлдөхөд даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй Увс аймгийн “Увс нуур” дэвжээний бөхчүүд 17:8-аар ялалт байгууллаа. Энэ барилдаанд унаагүй ганц бөх нь П.Бүрэнтөгс (3:0) бол хамгийн олон даваа авсан нь улсын начин Ж.Ням-Эрдэнэ (4:1), аймгийн арслан Л.Энхсаруул байв. Харин хоёр багийн тэргүүн бөхчүүд болох даян аварга Н.Батсуурь, заан Ц.Одбаяр нар ердөө нэг даваа авчээ.