728 x 90

"Бороо, үерийн усаар дамжиж, гэдэсний халдвар тархах өндөр эрсдэлтэй"

"Бороо, үерийн усаар дамжиж, гэдэсний халдвар тархах өндөр эрсдэлтэй"
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улаанбаатар хотод үүсээд буй үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдварын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх олон нийтэд сэрэмжлүүлэг өглөө. Тэрбээр ярихдаа "Дулааны улиралд гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай байдаг. Үерийн ус, шалбаагаас олон төрлийн халдвар, тэр дундаа гэдэсний халдварт өвчин үүсэх магадлалтай. Тиймээс иргэд гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх мэдлэгтэй байж сэргийлнэ. Үерт автсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн ажилтнууд зөвлөмж өгч байна. Тодруулбал, үерийн хог хаягдлыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөмж өгч буй. Үерийн аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хувийн ариун цэврээ сахих, мөн орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх хэрэгтэй. Иргэд бөөлжих, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай. Үерийн нөхцөл байдалд байгаа иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгийг хамгаалахаас гадна эрүүл мэндээ зайлшгүй хамгаалах хэрэгтэй. Хамгийн гол нь орчноо эрүүл байлгах нь чухал юм. Үерийн голомтод үүссэн шавар, лав, хог хаягдлаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран цэвэрлэж, болзошгүй эрсдэлээс сэргийлж, амны хаалт зүүж, бээлий өмсөх хэрэгтэй. Хог хаягдлаа цэвэрлэсний дараа гараа тогтмол угааж хэвших, бохирдсон хашаа, нянгаар бохирдсон эд зүйлсийг халдваргүйжүүлэх хэрэгтэй. Бохирдолтой газар явсан иргэд өмссөн хувцас, усны гутлаа сольж өмсөх, гэртээ орохдоо цэвэр хувцас өмсөхийг зөвлөж байна.  Гэрийн нөхцөлд хлорын өндөр агууламжтай уусмал, хлорамин ашиглан ариутгал хийж халдваргүйжүүлэх боломжтой" гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ