Баянгол дүүргийн 1-р байрны 3-р орцны байранд 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг өчигдөр 13.56 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Мөн "Цахилгаан зууханд хоол хийж байсан. Хиншүү үнэртээд байна" гэсэн мэдээллийг өгсөн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г /8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг найман минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгчээ.