Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох гранпри тэмцээн болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзэхэд нэг тамирчин алт, хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртжээ.