728 x 90

Э.Цэндбаатар Мохамед Сумаоротыг ялсныхаа маргаашнаас 10 дахь тулааны бэлтгэлдээ орлоо

Э.Цэндбаатар Мохамед Сумаоротыг  ялсныхаа маргаашнаас 10 дахь тулааны бэлтгэлдээ орлоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнгөрсөн Пүрэв гаригт /2024.02.29/ мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийж, ялалт байгуулсан. Тэгвэл түүний дараагийн тулаан энэ сарын сүүлээр товлогдсон ба тэрбээр тулааныхаа маргаашнаас эхлэн бэлтгэлдээ оржээ.

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалтын цувралаа ес болгосон нь олны анхаарлыг ихэд татаж буй. Тэрбээр мэргэжлийн боксын ес дэх тулаанаа тулаанч Мохамед Сумаоротой хийхдээ нийт найман үеийг дуустал тулалдсан бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Цэндбаатар ялалтаа авсан.
Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулсан юм. Үүнийхээ дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора байлаа.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ