728 x 90

Г.Ганзориг хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадмаас хүрэл медаль хүртжээ

Г.Ганзориг хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадмаас хүрэл медаль хүртжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Тайланд Улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байна. 

 Өчигдөр буудлага спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор цэц сорьсон Г.Ганзориг хүрэл медаль хүртэв. Тэрбээр  25 метрийн дасгалд тавдугаар байр эзэлжээ. Г.Ганзориг нь өнгөрсөн жилийн пара буудлага спортын дэлхийн цомоос алт, хүрэл медаль хүртэж байв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ