Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н III гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 01:01 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4 ханатай гэр, иргэн А-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Э /44 настай эрэгтэй/ өртөж нас барсан байна.