40 тонн нүүрс, хэдэн
мянган машин гарснаасаа илүү сүүлийн гурван жилд хаалттай гэрээнүүдээр
"Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсийг урьдчилж гаргаад, хэчнээн төгрөг
авсан тухай асуудал сөхөгдөж байна.
Үүнээс болж Ерөнхийлөгч асан Х.Баттулга,одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
Л.Оюун-Эрдэнэ гурав хоорондоо "алалцаж" байна гэх яриа ч газар авлаа. Монгол Улсын Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын хуралдаанаас төрийн
нууцад авсан есөн оффтейк гэрээг ил болгосон. Энэ нь өмнөх ҮАБЗ-ийн гишүүдийн
зөвлөмжөөр "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой есөн гэрээг
нууцалсныг өнөөгийн ҮАБЗ ил болгохоор шийдсэн нь олон асуудлыг илчилсэн нь хэн
нэгнийхээ эрх ашгийг хөндсөн зөрчилдөөн дээрх гурван хүний дунд өрнөж байгаа
аж. Ямартай ч төрийн нууцаас гарсан гэрээнүүд ил болсноор хэн нь хулгайч, хэн
нь луйварчин болох нь олон нийтэл ойлгомжтой болж байна. Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргалж, гишүүдэд УИХ-ын дарга,
Ерөнхий сайд хоёр л ордог.
Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байдаг тул тус
зөвлөлийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ажиллаж буй. Х.Баттулга ҮАБЗ-ийн дарга байхдаа
төрийн нууцад авч байсан "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой гэрээг
У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн дарга болсныхоо дараа ийн ил болголоо.
"Эрдэнэс Тавантолгой"-той
холбоотой есөн гэрээг төрийн нууцад авахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэн
хэн байсан тодорхой байдаг. Тухайн үед эрх барьж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга,
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ямар юм руу хийж, яаж зарцуулав
гэдэг нь өөрөө гол асуудал. Авчирсан тэрбум ч байна уу, хоёр тэрбум ч байна уу
долларыг “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээрээ л хааж байна. Жинхэнэ хулгайч нь
авчирсан тэр их долларыг хэн эрх мэдлээ ашиглаж, давуу эрхтэйгээр зарав гэдэгт
бий. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
өнөөдөр /2022.12.11/ цахим хуудастаа “Нүүрсний хулгайн автор бол Ерөнхийлөгч
асан Х.Баттулга гэв. Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол
төрийн эмгэнэл” гэсэн байв.
Тэрбээр, Х.Баттулга
2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л
байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар
гавъат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л.
УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг
өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж
бөхийгөөд л”…гэжээ