Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 29,353 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 135 хэргийг хүргүүлсэн байна. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б” нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж, салаавч гарган танхайрсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулжээ.Албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.