Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, "Ривер" клубын тамирчин Спортын мастер Б.Үүрцайх Малайз улсын "Johar-Bahry" хотод зохион байгуулагдсан классик пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 120 кг-ын жинд хүч үзсэн байна. Тэрбээр "Мастер-2" ангилалд амжилттай оролцож алтан медаль хүртжээ.