728 x 90

Дэлхийн цаг хугацаанд ойрын хоёр жилд өөрчлөлт гарах аюул нүүрлээд байгааг эрдэмтэд тогтоожээ

Дэлхийн цаг хугацаанд ойрын хоёр жилд өөрчлөлт гарах аюул нүүрлээд байгааг эрдэмтэд тогтоожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дэлхий дээрх бүх хүн цаг хугацааныхаа нэг секундийг ирэх хоёр жилд  алдах тооцоолол гарчээ. Туйлын мөс ихээр хайлж буй нь дэлхийн эргэлтийг өөрчилж, цаг хугацаанд ч бас өөрчлөлт оруулж байгааг эрдэмтэд  тогтоосон байна. 


Дэлхий дээрх өдөр хоногийг хэмждэг цаг, минут нь дэлхийн эргэлтээр тодорхойлогддог аж. Тэнхлэгийн эргэлт нь дэлхийн гадаргуу болон түүний хайлсан цөмд болж буй үйл явдлаас хамааран өөрчлөгдөх тухай судалгааг хийсэн эрдэмтэд хэлжээ. Нэг секунд гэдэг нь өчүүхэн хугацаа мэт сонсогдох боловч дэлхийн амьдралд шууд нөлөөлж, тооцоолох системд өөрчлөлт гарах аж. 

Эл өөрчлөлтийг буцаан хэвийн хэмжээнд аваачих нь хүмүүс эх дэлхийгээ хэр зэрэг хайрлахаас л шалтгаалах гэнэ. Өмнө нь дэлхийн цаг хугацаанд секунд нэмэгдэж эсвэл хасагдаж байгаагүй учир энэхүү өөрчлөлт ямар үр дагавар авчрахыг тооцоолж чадаагүй байна.


Сан Диегогийн Калифорнийн Их Сургуулийн геофизикийн профессор, судалгааны зохиогч Дункан Агнью хэлэхдээ "Дэлхий дахины цаг хэмжүүрт юу тохиолдохыг тодорхойлох шаардлагатай. Мөн хүмүүс дэлхийн дулаарлын нөлөөгөөр юу болж байгааг хэр зэрэг ойлгохоос хамаарна" гэж хэлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ