728 x 90

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярт гавьяат цол хүртээнэ

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярт гавьяат  цол хүртээнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжмийн онолын тэнхимийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярт Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болжээ. 

Ш.Өлзийбаяр нь олон улсын нэр хүнд бүхий томоохон уралдаануудаас зургаан удаагийн шагнал хүртсэний дээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог "Морин хуур" наадмын хоёр удаагийн гранпри шагнал, "Алтан намар" хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн шагналуудыг хүртэж ирсэн манай шилдэг залуу хөгжмийн зохиолчдын нэг билээ.

Түүний хөгжмийн бүтээлүүд Монголын мэргэжлийн хөгжмийг олон улсын хэмжээнд сурталчлах, гадаад дотоодын хөгжмийн ертөнцөд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ