728 x 90

Нисдэг тэргээр бүх төрлийн аврах ажиллагааг зохион байгуулж, 133 иргэний амь насыг хамгаалжээ

Нисдэг тэргээр бүх төрлийн аврах ажиллагааг зохион байгуулж, 133 иргэний амь насыг хамгаалжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсан цагаас хойш 94 удаагийн шуурхай дуудлагаар 477 цагийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нислэг үйлдэж, 133 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн үеэр нисдэг тэрэг ашиглан тандалт хийж, иргэний амь насыг авран хамгаалсан.

Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон зэргээр бүх төрлийн аврах ажиллагааг нисдэг тэрэгтэй зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ