Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбартаа манлайлан ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Т.Хулан Алтангадас одонгоор шагнууллаа.
Тэрээр театртаа эргэн ажиллаж эхлээд удаагүй бөгөөд энэ онд "Сычуаны сайн хүн" жүжгийн гол дүрд тоглосон юм. Мөн театрийн шилдгийг шалгаруулах 17 дахь удаагийн "Гэгээн муза" наадмын шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр тодорсон.
0 сэтгэгдэлтэй