728 x 90

Цаг агаар дулаарч, нэмэх хэмд хүрэхтэй холбоотойгоор салхины хурд эрс нэмэгдэх төлөвтэй байна

Цаг агаар дулаарч, нэмэх хэмд хүрэхтэй холбоотойгоор салхины хурд эрс нэмэгдэх төлөвтэй байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Идэр ес эхэлж буй өдрүүдэд баруун аймгуудын зарим нутгаар агаарын температур нэмэх градуст хүрэхээр байна. Нэгдүгээр сарын 9-нөөс 17-ныг хүртэлх 10 хоногийн нийт нутгийн цаг агаарын урьдчилсан төлөв гарсан байна. Энэ 10 хоногт температурын хувьд хэлбэлзэлтэй байна. Хүйтэн байж байгаад Алтайн уулархаг нутгаар нэмэх хэмд хүрэх төлөвтэй байна. Мөн салхи шуурга, хур тунадастай тогтворгүй байх аж. Температурын хувьд 10-наас 11-нд шилжих шөнө болон 11-нээс 12-нд шилжих шөнө Алтайн уулаа дагаад шөнөдөө нэмэх хэмтэй хонохоор байна. 12 дугаар сард мөн Ховд аймгийн нутгуудаар нэмэх градустай хоносон. Огцом дулаарсан өдрүүдэд салхины хурд нэмэгдэж, шороон шуурга шуурч, байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан. Үүний улмаас тухайн аймгууд багагүй хохирол амссан. Тиймээс Ховд, Говь-Алтай аймгуудад энэ сард салхины хурд нэмэгдэх эрсдэлтэй учир иргэд сэрэмжтэй байх нь.  Ойрын жилүүдэд өвлийн хүйтэнд нэмэх хэмтэй болсон тохиолдол харьцангүй бага. Харин энэ онд давтамж өндөр байна. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аж.

Энэ сарын 13-наас эхлээд нийт нутгаар хүйтний эрч нэмж, чангарна

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ